by

ТОП-20 ИНДЕКС 2 ДАХЬ ӨДРӨӨ УНАВ 2017-06-07

2017-06-06
Өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд уналт үзүүлснээр энэ долоо хоногийн эхний 2 өдөр буурав. Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаас -42.93 нэгж буюу -0.34 хувиар унаж 12,630.69 нэгжид хаагдсан байна. Тус индексийн уналтад сагсанд багтаж буй I ангилалын 2, II ангилалын 3 компанийн хувьцааны ханш унасан нь нөлөөлсөн байна. I ангилалын тухайд: АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш -1.75 хувиар, Сүү /MSE:SUU/-ийн ханш -1.75 хувиар II ангилалын тухайд: УБ БҮК /MSE:BUK/-ийн ханш -4.67 хувиар, Мерекс /MSE:MRX/-ийн ханш -0.86 хувиар, Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -0.01 хувиар нөлөөлсөн. Нийт хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE ALL индексийн хувьд өмнөх өдрөөс -1.86 нэгж буюу 0.22 хувиар мөн унаж 825.68 нэгжид хүрсэн байна.
www.marketinfo.mn