Ard Holdings
by

АРД ХОЛДИНГС БОНД ГАРГАХААР БОЛЛОО 2016-12-14

Пресс рилиз Улаанбаатар хот

2016 оны 12 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хурал Компанийн төв байранд болж өнгөрлөө.

Хурлаар Ард Холдингс болон түүний охин компаниудын 2016 оны 3 дугаар улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг ТУЗ-д танилцуулж, ирэх жилийн төсөв, төлөвлөгөгөө хэлэлцүүлэн батлуулсан байна.

Ард Холдингсын хувьцаа эзэмшигч МАК ХХК-ийн Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн захирал Ц.Ариунтөгс ТУЗ-д шинээр нэр дэвшин орж ирсэн бол М.Мөнх-Эрдэнэ Ард Холдингсын дотоод аудиторын ажилд томилогдов. Мөн ТУЗ-ийн гишүүдэд олгох цалин урамшуулал, гишүүдийн эрхийн хугацаа, тэдний хурлын идэвх оролцоог үнэлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж холбогдох баримтыг шинэчлэн баталлаа. ТУЗ болон түүний дэргэдэх байнгын хороодын үйл ажиллагааг зохицуулах журмыг хэлэлцэж, Ард Холдингсын удирдлагын бүтцийг шинээр батлав.

Энэ удаагийн хурлаас Ард Санхүүгийн Нэгдэл 2 тэрбум төгрөгийн хоёр жилийн хугацаатай бондыг зах зээл дээр гаргахаар шийдвэрлэсэн бол Швецари улсын иргэн, Ард Холдингсын ТУЗ-ийн гишүүн, Адвек компанийн үүсгэн байгуулагч Бруно Рашле шинээр хөрөнгө оруулалт, хийж хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна.

ТУЗ-ийн хурлаас Ард Холдингс болон түүний бүрэлдэхүүнд багтдаг компаниудын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитыг BDO Аудит хийлгэхээр болсон байна.

2016 оны 3 дугаар улирлын тайланг та манай сайтнаас сонирхох боломжтой бөгөөд бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу:

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Ерөнхий мэдээллийг: 7707-8080

Вэб сайт: www.ardholdings.com

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.