by

ОУВС-ГИЙН ЭХНИЙ САНХҮҮЖИЛТ 38.6 САЯ ДОЛЛАР МОНГОЛБАНКИНД ОРЖ ИРЛЭЭ 2017-05-30

2017-05-25
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая доллар Монголбанкинд байршлаа. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг баталсан. Тэгвэл эхний ээлжийн санхүүжилт болох 27.96 сая зээлжих тусгай эрх /ЗТЭ/ буюу ойролцоогоор 38.6 сая доллар Захирлуудын зөвлөлийн баталснаар Монголд орж ирлээ. Эхний санхүүжилт 38.6 сая долларыг юунд зарцуулах талаар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер “ОУВС-гийн ямар ч зээл тухайн улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бус төлбөрийн тэнцэлд зориулагддаг. Тиймээс ОУВС-гаас эхний удаад олгож байгаа санхүүжилт Монголбанкны дансанд байршина. Ингэснээр Монголбанкны валютын нөөц нэмэгдэнэ. Нөөц нэмэгдвэл эдийн засгийн итгэл сэргэж, зэрэглэл тогтоох байгууллагууд зэрэглэлээ нэмэгдүүлнэ” гэсэн юм. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдсанаар нийт 5.5 орчим тэрбум долларын санхүүжилт босгох бөгөөд зөвхөн ОУВС-гаас 440 орчим сая долларын зээлийг 15 жилийн хугацаатай олгох юм. Уг зээлийн эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 2 хувиас доош хүүтэйгээр олгоно. Нийт 5.5 орчим тэрбум доллараас 2 тэрбум доллар нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг сонгох хэлэлцээрт багтсан бол ОУВС-гаас гадна Азийн хөгжлийн банк 900 сая долларын зээл олгохоос 600 сая доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм. Дэлхийн банк 600 сая долларын хөнгөлттэй зээл (15 жилийн хугацаатай, 2 хувиас доош хүүтэй) амалснаас 440 сая доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулагдаж, оруулахаар болсон. Түүнчлэн Япон, БНСУ-аас 1.3 тэрбум орчим долларын хөнгөлөлттэй зээлийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд авч хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм.
www.montsame.mn