by

ОРЛОГО БУУРЧ ЗАРЛАГА ӨССӨНӨӨС ТӨСВИЙН АЛДАГДАЛ 412.5 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ 2017-06-22

2017-06-13
Улсын эдийн засгийн гол үзүүлэлт болох татварын нийт орлого 2,302.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 464.7 тэрбум буюу 25.3 хувиар өсөхөд онцгой албан татварын орлого 52.8 тэрбум төгрөгөөр буурсан ч орлогын албан татвар 44.7 хувиар нэмэгджээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын дийлэнх буюу 79 хувийг татварын орлого, 12.5 хувийг татварын бус орлого, 5.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа юм. Тодруулбал улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3,079.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 4.0 хувиар өсөхөд хөрөнгийн зардал 106.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Гэсэн ч урсгал зардал 132.6 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 91.1 тэрбум төгрөгөөр өссөн аж. Оны эхний таван сарын байдлаар манай улсад 2,666.6 тэрбум төгрөг орлого, тусламж орж ирсэн байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3,079.1 тэрбум төгрөгт хүрчээ. Орлого буурч зарлагын өссөн дүнгээс хамаарч төсвийн алдагдал 412.5 тэрбум төгрөг байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг сануулахад өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 800 гаруй тэрбум төгрөг байжээ. Харин жилийн дараа төсвийн алдагдал тал хувиар буурсан байна. Эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг валютын ханш тавдугаар сард ямар байгааг доорх мэдээллээр хүргэе. Монголбанкны нэрлэсэн ам.долларын ханш 2,413.6 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 407.1 төгрөгөөр суларчээ. Харин Монголбанкнаас нэрлэсэн юанийн ханш 350.38 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.1 төгрөгөөр суларсан байна. Урд хөршийн үндэсний мөнгөн тэмдэгт ийм статистик үзүүлэлттэй байгаа бол рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн ханш 42.3 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11.7 төгрөгөөр суларсан байна.
http://www.montsame.mn