by

НЭР БҮХИЙ 52 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТУЗ БҮРЭН ЭРХГҮЙ БОЛЛОО 2017-06-22

2017-06-20
Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компани /ХК/-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал /ХЭЭХ/-ыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулах үүрэгтэй. Хэрэв энэ хугацаанд ХЭЭХ-аа зарлан хуралдуулаагүй бол ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал /ХЭЭБХ/-ыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болдог. Одоог болтол буюу хуульд заасан хугацаанд дор нэр дурдсан 52 компани ХЭХ-аа зарлан хуралдуулаагүй тул хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахаас өөр ямарваа шийдвэр гаргах, компанийн үйл ажиллагааг удирдах эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ. Эдгээр хувьцаат компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон тул тавдугаар сарын 1-ээс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос нийт хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулсан байна.
http://www.mse.mn