by

НАЙМАН КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСЧЭЭ 2017-06-07

2017-06-02
Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар “I”, “II', “III' ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 45,340 хувьцааг арилжсанаас 8 компанийн хувьцааны ханш өссөн байна. Тодруулбал 5 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Монинжбар” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 10.4 хувиар өссөн бол “Гермес центр” компанийн ханш хамгийн өндөр буюу 2.82 хувиар унав. Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 180 ширхэг үнэт цаасыг 16 сая 929 мянган төгрөгөөр арилжжээ. Ингэснээр мөн өдрийн "MSE ALL" индекс 833.59 нэгж болж 0.17 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 472 тэрбум 164 сая 525 023 төгрөг болсон байна.
www.montsame.mn