2017-05-26
Монголын Хөрөнгийн биржид анхны IPO гаргасны 12 жилийн ой пүрэв гарагт тохиолоо. Ойн өдрийг угтан өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо, JICA-ийн төлөөллүүд цан цохиж биржийн 5,482 дахь арилжааг нээсэн байна. 2005 онд Монголын Хөрөнгийн биржид анхны IPO гаргаснаас хойш нийт 22 компани IPO хийх хүсэлтээ Санхүүгийн Зохицуулах Хороонд гаргаснаас 15 компанийн IPO амжилттай болж, олон нийтээс 97.6 тэрбум төгрөгийн санхүүжилт татаж чадсан гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлж байна. Мөн нэмж хувьцаа гаргах замаар 7 компани 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгө босгоод байгаа ажээ. Үүнээс гадна Санхүүгийн Зохицуулах Хороо, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага буюу JICA-ийн 2014 оноос хойш хэрэгжүүлж буй "Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх" төслийн эхний шат энэ оны 7 сард дуусна гэж мэдээллээ. Энэхүү төслийн эхний шатны хүрээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх, зах зээлд оролцогчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ажлуудыг хийсэн байна. Харин ирэх 11 сараас эхлэх төслийн хоёрдугаар шатаар IPO гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэх, давхар бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх талаар голлон анхаарч ажиллахаар болсон талаар Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.
www.bloombergtv.mn
Ардын цахим мэдээ
- 201803/30 АНУ БНХАУ-ЫН КОМПАНИУДЫН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЯЗГААРЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.
- 201803/30 ОУВС-ИЙН ЗАХИРАЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААС III ШАТНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДВЭР ГАРНА.
- 201803/30 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ 100 ХУВЬ ТӨРИЙН Ө М Ч И Т Б О Л Г О Х Х У У Л И Й Н Т Ө С Ө Л БОЛОВСРУУЛЖЭЭ.
- 201803/30 АХБ: УЛААНБААТАРТ АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 130 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОНО
- 201803/30 МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО: ЭНЭ ОНД “КОРЕА ТЕЛЕКОМ”-ИЙН ХУВЬЦАА ТӨРИЙН ЭЗЭМШИЛД БҮРЭН ШИЛЖИНЭ Монголын Цахилгаан Холбоо /MS
- 201803/30 МАК: УУРХАЙН АМАН ДЭЭР ТОНН НҮҮРСИЙГ 500 ЮАНИАР БОРЛУУЛЖ БАЙНА.
- 201803/30 МХБ: 3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Ардын цахим мэдээнд бүртгүүлэх