Ard Holdings
by

МХБ ДЭЭР 2.05 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ХИЙГДЛЭЭ 2017-07-06

2017-07-05
Энэ өдрийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 75,419 ширхэг үнэт цаас 2.05 тэрбум төгрөгөөр арилжигдлаа.

Үнэт цаасны төрлөөр нь харвал бондын зах дээр Засгийн газрын 19,661 ширхэг бонд 1.93 тэрбум төгрөгөөр, Сүү /MSE:SUU/ компанийн 1,112 ширхэг бонд 111.23 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин хувьцааны тухайд 15 компанийн 54,646 ширхэг хувьцаа 17.2 сая төгрөгөөр зарагдсан байна.

Хувьцааны ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 4 компанийн 40,256 ширхэг хувьцаа 12.3 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 14,370 ширхэг хувьцаа 4.8 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 20 ширхэг хувьцаа 0.025 сая төгрөгөөр тус тус зарагдсан байна.

Харин хөрөнгө оруулагчдын хооронд 44 удаагийн хэлцэл хийгдсэн байна. АПУ /MSE:APU/ компанийн 30,797 ширхэг хувьцаа 9.72 сая төгрөгөөр арилжигдсан нь тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүлэх үзүүлэлт боллоо. Салбараар нь харвал Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 73.56%-ийг, үнийн дүнгийн 67.63%-ийг бүрдүүлсэн байна.


www.marketinfo.mn