by

МХБ: БАГЦЫН АРИЛЖААНЫ ХАНШИД ХЯЗГААР ТОГТООВ 2017-05-24

2017-05-23
Монголын Хөрөнгийн Биржийн зүгээс хувьцааны багцын арилжааны ханшид хязгаар тогтоохоор боллоо. Ингэснээр багцаар арилжигдаж буй компанийн хувьцааны үнийн дүн нь зах зээлийн ханшаасаа 15 хувийн хязгаарт багтан хэлбэлзэх болж байна. Өмнө нь худалдагч, худалдан авагч талууд харилцан тохиролцож зах зээлийн үнээс хэт зөрүүтэй үнээр хоорондоо арилжаа хийж байв. Тухайлбал, хамгийн сүүлд энэ сарын 19-ний өдөр Бидисек /MSE:BDS/ компанийн 1,054,301 ширхэг хувьцаа нэг бүр нь 100 төгрөгөөр арилжсан бол хувьцааны зах зээлийн ханш нь 1,200 төгрөг, харин Махимпэкс /MSE:MMX/ компанийн 483,198 ширхэг хувьцаа нэг бүр нь 900 төгрөгөөр арилжигдсан бол зах зээлийн ханш нь 2,449 төгрөг байсан юм. Энэхүү шийдвэр нь 2017 оны 5 сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх ажээ.
www.marketinfo.mn