by

МОНГОЛ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 63 ОРНООС 62-Т ЖАГСАВ 2017-06-22

2017-06-20
Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлангаас 2017 оны тайланд Монгол Улс 63 улсаас 48.1 оноогоор (100 онооноос) 62-рт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жилийн тайланд нийт 61 улсаас 45.7 оноотой 60-рт эрэмбэлэгдэж байсантай харьцуулахад өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсчээ. Манай өрсөлдөх чадварын оноонд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй ч энэ жилийн тайланд Саудын Араб, Кипр зэрэг өрсөлдөх чадвар сайтай улсууд нэмэгдсэн нь биднийг өнгөрсөн жилээс 2 байраар ухрахад хүргэв. Монголын хамт сүүлийн дөрөвт эрэмбэлэгдсэн Украин, Бразил, Венесуэлд улс төрийн хувьд тогтворгүй, дотоод бослого үймээн их гардаг. Мөн эдийн засгийн өсөлт нь саарсан улсууд байгаа юм.
http://www.gogo.mn