by

МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН 66.5 ХУВЬ НЬ ГАДААД, 24.5 ХУВЬ НЬ ДОТООД ӨР БАЙНА 2017-05-30

2017-05-25
Монгол Улсын өрийн үлдэгдэл 2016 оны эцэст 22.2 их наяд төгрөг байсан бол 2017 оны I улирлын эцэс гэхэд 20.9 их наяд төгрөг болсон байна. Үүнээс 66.5 хувь нь буюу 13.9 их наяд төгрөг нь гадаад өр, 24.5 хувь нь дотоод өр, 8.9 хувь нь Засгийн газрын баталгаа болохыг Сангийн дэд сайд мэдээллээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа нь 2016 онд 80 хувь байхаас гүйцэтгэлээр 79 хувь, 2017 онд 85 хувь байхаас I улирлын байдлаар 72.7 хувьтай байна. Энэ нь хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангасан гэдгийг Сангийн яам онцолжээ. Эргэн сануулахад, 3 сарын 21-нд эргэн төлөгдөх хуваарьтай байсан Хөгжлийн банкны 580 сая долларын евро бондын бүтцийг шинэчилж дахин санхүүжүүлсэн юм. Ингэхийн тулд Засгийн газар 3 сарын 9-нд 600 сая долларын "Хуралдай" бондыг долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүтэйгээр арилжаалсан байна. Хөгжлийн банкны бондын хөрөнгө оруулагчдын 82 хувь нь энэхүү шинэ бондоор сольсон аж. Харин үлдэгдэл 104 сая долларыг Засгийн газар 3 сарын 20-ны дотор "Хуралдай" бондын хөрөнгийн эх үүсвэрээр төлж барагдуулсан юм. Үүний дүнд "Олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засагт тулгамдаад байсан төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэснээр Монгол Улсын нэр хүндэд эерэг нөлөө үзүүлсэн" гэж Сангийн дэд сайд дүгнэлээ.
www.bloombergtv.mn