by

МОНГОЛ УЛСЫН ВАЛЮТЫН НӨӨЦ 4 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРНЭ 2017-05-30

2017-05-26
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүнд Монгол Улсад үнийн тогтвортой байдал хангагдах, валютын нөөц нэмэгдэж 4 тэрбум доллар орчимд хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, гадаад өрийн зохистой бүтэц, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болохоор хүлээгдэж байна. Түүнчлэн, Монголбанкны засаглалыг сайжруулах, бие даасан байдлыг бэхжүүлэх, Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлыг хангахaд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх болно. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төв банкны бие даасан, хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан орчныг бүрдүүлэх, Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд банкинд хүндрэл үүссэн үед асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх боломжийг дээшлүүлэх юм. Банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийх бөгөөд ингэснээр банк, санхүүгийн системийн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, улмаар санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээг тодорхойлох боломжтой болох юм. Банкны системийн эрүүл, найдвартай үйл ажиллагаа нь цаашид хувийн секторын дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлэх болно” гэжээ.
www.medee.mn