by

МОНГОЛБАНК: 4 САРЫН БАЙДЛААР ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 178.1 САЯ ДОЛЛАР БОЛСОН 2017-06-07

2017-06-05
Монголыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт дөрөвдүгээр сарын байдлаар 178.1 сая доллар болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар бага дүн юм. Харин гадагшаа чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 15 хувиар нэмэгдэж, 4.4 сая доллар боллоо. Нэгдсэн дүнгээр нь харвал гадаадын шууд хөрөнгө оруулалт 173.8 сая долларын ашигтай гарсан нь жилийн өмнөхөөс 40 хувиар бага үзүүлэлт юм. Монголыг чиглэсэн мөнгөн урсгалыг илтгэх санхүүгийн дансны тэнцэл дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 75.2 сая долларын ашигтай гарсан талаар Монголбанк мэдээллээ. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар "Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэх хүлээлттэй" гэж Сангийн сайд өмнө нь мэдээлж байсан. Тийм учраас цаашдаа гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байна. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд эхний ээлжинд тавдугаар сард Монголбанкны дансанд 38.6 сая долларын санхүүжилт орж ирээд байгаа юм.
www.bloombergtv.mn