by

МОНГОЛБАНК ТАВДУГААР САРД 50.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР ОЛГОЖЭЭ 2017-06-07

2017-06-06
Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд тавдугаар сард нийт 722 зээлдэгчдэд 50.5 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг банкнуудад олгосон байна. Харин дөрөвдүгээр сард 23.9 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгоод байжээ. Нийт 265 иргэний 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр олгосон бол Засгийн газар төсөвт тусгаснаар 457 иргэний 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш зээлийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. 4 сарын байдлаар зээлдэгчдийн тоо 90.9 мянгад хүрсэн байна.
www.bloombergtv.mn