Ard Holdings
by

МАК: УУРХАЙН АМАН ДЭЭР ТОНН НҮҮРСИЙГ 500 ЮАНИАР БОРЛУУЛЖ БАЙНА. 2018-03-30


2018 онд 10 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК “Chalco”-тай үнээ шинэчлэн тохирч чадаагүй байна. 3 сарын байдлаар нэг тонн нүүрсийг уурхайн аман дээр 68.1 ам.доллараар борлуулж байгаа гэдгийг тус компанийн Гү й ц э т г э х з а х и р а л Д.А р и у н б о л д м э д э э л л э э . Нарийнсухайтын бүлэг ордод МАК буюу “Монголын алт корпораци”, “SouthGobi Sands”, “Өсөх зоос” компаниуд олборлолт хийж байгаа юм. “Монголын алт корпораци” 2018 он гарснаас хойш 1.5 сая тонн нүүрс экспортлоод байна.