by

ИНФЛЯЦИ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 3.7 ХУВИАР ӨСЛӨӨ 2017-06-22

2017-06-13
Инфляци таван сард өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Инфляци тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.7 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолсон байна. Түүнчлэн инфляци Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Увс аймагт 0.1-0.2 хувиар буурч, Сүхбаатар, Архангай аймагт өөрчлөлтгүй гарсан бол Улаанбаатар хот болон бусад 15 аймагт 0.2-1.2 хувиар өсчээ. Харин Орхон аймагт инфляци 1.2 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Улаанбаатар хотод тавдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 26.2 хувийнх нь үнэ өссөн бол 16.3 хувийнх нь үнэ буурч, 57.6 хувийнх нь үнэ тогтвортой хэмээх үзүүлэлт гарчээ. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 54 нэр төрлийн үнэ нэмэгдсэнийг онцолжээ.
http://www.montsame.mn