by

ЗООС ГОЁЛ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 14.97 ХУВИАР ӨСЛӨӨ 2017-05-24

2017-05-22
Долоо хоногийн эхний өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 125,969 ширхэг үнэт цаас 2.08 тэрбум төгрөгөөр арилжигдлаа. Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 21,210 ширхэг бонд 2.04 тэрбум төгрөгөөр арилжигдсан бол хувьцааны 3 ангилалд 26 компанийн 104,759 ширхэг хувьцаа 37.58 сая төгрөгөөр арилжигдав. Энэ өдрийн арилжааны үнийн дүнгийн 98 хувийг бондын арилжаа бүрдүүлжээ. Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 6 компанийн 26,972 ширхэг хувьцаа 11.99 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 77,508 ширхэг хувьцаа 25.22 сая төгрөгөөр, III ангилалд 6 компанийн 279 ширхэг хувьцаа 370,100 төгрөгөөр тус тус арилжигдлаа. Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 75 хэлцэл хийгдсэн нь өмнөх өдрөөс өссөн үзүүлэлт боллоо. Үнэт цаасны арилжааны идэвхийн хувьд Монгол шуудан /MSE:MNP/ компанийн 57,673 ширхэг хувьцаа 21.91 сая төгрөгөөр арилжигдсан нь үнийн дүн, тоо ширхэгээр хамгийн идэвхитэй нь байлаа. Салбарын үзүүлэлтийн хувьд Үйлчилгээний салбарын хувьцаа тоо ширхэгийн 56.61 хувийг, үнийн дүнгийн 60.86 хувийг эзлэв. Зах зээл дээр 21 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсон бөгөөд үүнийн 10 хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш бууралттай хаагдав. Компанийн хэлбэрээ өөрчлөхөөр болоод байгаа Зоос гоёл /MSE:ZOO/ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.97 хувиар өссөн бол Монгол алт /MSE:ERS/ компанийн хувьцааны ханш -12.65 хувиар уналаа.
www.marketinfo.mn