Ard Holdings
by

ЗАСГИЙН ГАЗАР “МОНГОЛЫН ЦАХИЛЦААН ХОЛБОО” КОМПАНИЙН 40%-ИЙГ БУЦААН ХУДАЛДАН АВАХААР БОЛЛОО 2017-07-20

2017-07-19
Монголын цахилгаан холбоо /MSE:MCH/ компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг БНСУ-ын “Кореа телеком корпораци”-ийн саналыг харгалзан МУ-ын Засгийн газраас хувьцааг нь буцаан худалдан авахаар 2017.07.18-ны өдөр шийдвэрлэлээ.

Ингэснээр Засгийн газар нь тус компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч болж байна. Үүнд: 111 112

Харин одоогоор хэлцлийн үнийн дүнг тодорхой мэдээллээгүй ба компани нь Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексийн сагсанд багтаж, 14.44 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байгаа юм. Харин нэгж хувьцааны ханш нь 558.05 төгрөг байна.

Үйл ажиллагааны хувьд Монголын Улсын алслагдсан сум, суурин газарт харилцаа холбоо, интернэтийн үйлчилгээг үзүүлдэг. 2016 оны байдлаар компанийн суурин утасны хэрэглэгчдийн тоо 78,000, уламжлалт суурин утасны дараа үеийн суурин утасны NGN технологийн 1,800 гаруй хэрэглэгчтэй ба интернэт үйлчилгээний хувьд сумдад интернэт хүргэх төслийн хүрээнд 161 суманд Миком WiFi интернэттэй, БСШУЯамтай 228 сумын 239 сургуульд интернэтийн үйлчилгээгээ нэвтүүлсэн байна.


www.marketinfo.mn