by

ЗАГ ХХК: “ХИЙМОРЬ” ХОТХОН БҮРЭН АШИГЛАЛТАД ОРСОН 2017-05-30

2017-05-26
"Барилга Эм Эн" компаниас гаргасан судалгаагаар өндөр зэрэглэлийн орон сууцны хувьд юун түрүүнд орчны үнэлгээг чухалчилж үздэг байна. Өөрөөр хэлбэл орон сууцны барилга дээд зэрэглэлийн материал, хийцтэй байхаас гадна орчин нөхцөл болон дагалдсан үйлчилгээнүүд тансаг байх хэрэгтэй гэж тодорхойлжээ. Мөн агаарын чанар, байршил чухал үүрэгтэй байдаг. Тухайлбал "Заг" компанийн агаарын чанар, байршлыг давуу талаа болгосон "Хийморь" хотхон бүрэн ашиглалтад орсон байна. Тус төслийн хувьд зуслангийн байшин, өвлийн орон сууц хоёрыг нэг дор цогцлоосноороо онцлогтой болжээ. Түүнчлэн энэ хотхонд хүүхэд залуус, настай хүмүүсийн амарч зугаалах газрыг цогцоор нь шийдэж өгсөн байна. 35 айлын 260-310 метр квадрат таун хаусууд 1-1.2 тэрбум төгрөгөөр борлуулагдаж байна. Одоогоор борлуулалт 80 орчим хувьтай байгааг компани онцоллоо.
www.bloombergtv.mn