Ard Holdings
by

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭГДЛИЙН ДАРАА УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ ХАНШ УНАВ 2017-10-03


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Алтны уурхайд Төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох шаардлага үүсэж байна" гэж үзлээ. Тухайлбал, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банканд тушааж байх хатуу болзлыг тулгах зохицуулалт бүхий хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү Монгол Улсын Төрийн тэргүүн байр сууриа илэрхийлсний дараа Монголд алт, зэсийн хайгуул хийж байгаа, гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны ханшид сөрөг хөдөлгөөн давамгайлсан байна.
http://www.bloombergtv.mn