by

ДЭЛХИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 54.4 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО 2017-06-22

2017-06-16
Дэлхийн банкны захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлэх эрчим хүчний төслийн хоёрдугаар шатны төслийг пүрэв гарагт баталлаа. Ингэснээр орон нутгийн хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, цахилгаан түгээх компаниудын техникийн болон зүй бус алдагдлыг бууруулах зэрэг ажилд 54.4 сая долларын санхүүжилт олгохоор болж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт дэмжлэг болох ажээ. Төслийн хүрээнд “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэлийг хийнэ. Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Багануур болон хангайн салбарт хуваарилах байгууламжийн өргөтгөл, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д 10 мвт-ын нарны цахилгаан станц барих зэрэг ажлууд хийгдэх юм.
www.bloombergtv.mn