Ard Holdings
by

“Дуулиан 2020″ заалны хөлбөмбөгийн тэмцээн 2014-05-14

Монгол Улсын Ерөнхийлэгчийн ивээл дор 8дэх удаагаа "Дуулиан 2020" заалны хөлбөмбөгийн тэмцээн маань нийт 4 үе шат буюу сургууль, аймаг, дүүрэг, бүс, Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн маань явагдан нийт 112 багын 1200 гаруй хүүхэд, залуучууд өрсөлдсөн байгаа билээ.

Дуулиан 2020 тэмцээний хувьд энэ жил их олон онцлогтой зохион байгуулагдсанaac дурьдвал тэмцээний алтан түнш Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Хасбанк, Мөнгөн ивээн тэтгэгчээр Ard Holdings Ард Кредит ББСБ Wild Digital Agency байгууллагууд хамтран ажилласан юм.

Дуулийн 2020 Улсын Аварга Шалгаруулах тэмцээн маань 2014 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс Буянт-Ухаа Спортын Ордонд эхэлсэн бөгөөд тэмцээний Аваргууд маань 03 сарын 16-ны өдөр тодорлоо. Мөн түүнчлэн дээр дурьдчилан олон онцлогтой агуулсан тэмцээн болсон бөгөөд үүнд маань энэ жил хамгийн анхны удаа охидын 11 хүртэлх насны ангилалтай боллоо. Тэмцээний нас болгоны ангиллын шилдэг тоглогч, мэргэн бууч, шилдэг хаалгачийг тодруулан шагналаа.

Хамгийн сайн оролцоотой аймгийг тодруулахад: • Хөвсгөл аймаг • Өвөрхангай аймаг • Орхон аймаг оржээ.

Ингэснээр тэмцээний шилдэг аймаг Хөвсгөл 2.5 сая төгрөгний бөмбөг хэрэгсэл хүлээн авч, Шилжин явах цомын эзэн боллоо.

Тэмцээний шилдгийн шилдгүүдээр: • Шилдэг менежер TCI компанийн захирал М.Сэргэлэн, • Шилдэг шүүгч Залуу шүүгч Б.Жавхлан, • Шилдэг дасгалжуулагч Оюуны Ундраа ЦС-ийн багш Н.Баттулга, • Шилдгийн шилдэг тамирчин Сэлэнгэ аймгийн 15 насны шигшээ багийн тамирчин Г.Ганбаяр орсон байна.

Тэмцээний шилдгүүдэд Монгол Улсын Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин А.Мөрөнгийн Тайландын Краби клубын өмсгөлийг гардуулан өгчээ.

Ийнхүү Дуулиан-2020 Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.