Ard Holdings
by

ДААТГАЛЫН КОМПАНИУД 85.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУРААМЖИЙН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА 2017-09-19


Даатгалын компаниуд 2017 оны II улиралд 85.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн байна. Тайлант улирлын хураамжийн орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Даатгалын хураамжийн орлогын 71.2 хувь нь даатгалын дөрвөн хэлбэрээс бүрдсэн байна. Үүнд Хөрөнгийн даатгал, Жолоочийн хариуцлагын албан журмын, Авто тээврийн хэрэгслийн болон Гэнэтийн ослын даатгалын хураамж хамгийн их хувийг эзэлж байна. Салбарын хэмжээнд нөхөн төлбөрийн хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
http://www.bloombergtv.mn