by

Ван И: Хоёр улсын худалдааг 10 тэрбум долларт хүргэх зорилт хэрэгжүүлнэ 2018-08-24


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байна.Айлчлалын хүрээнд Гадаад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай Засгийн газар хоорондын санамж бичиг, ГХЯ хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэдэгдсэнээр хоёр орны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судалгааны ажлыг эхлүүлэх болсон байна. Мөн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг түргэвчлэхээр тохиролцжээ.

Түүнчлэн "Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг дотоодод боловсруулан нэмүү өртөг шингээж БНХАУ-д экспортлох зарчмын тохиролцоонд хүрлээ" гэж мэдэгдлээ. Харин экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх чиглэлд Монголын махны экспортын салбарыг БНХАУ-ын тал дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Мөн Монгол Улсыг өрийн дарамтаас ангид хөгжихийг дэмжиж, гадаад худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийг онцоллоо.


http://www.bloombergtv.mn