by

БӨХӨГ: ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР НЭМЖ ХУВЬЦАА ГАРГАНА 2017-05-24

2017-05-22
Бөхөг /MSE:BHG/ компани энэ оны IV улиралд багтаан нэмж хувьцаа гаргах шийдвэрийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэлээ. Энэ удаагийн хуралд компанийн саналын эрхтэй хувьцааны 92.08 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид оролцсон байна. Хувьцааны тухайд зарласан хувьцааны 20 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг зах зээлд гаргах бөгөөд компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх аж.
www.marketinfo.mn