by

“БУУРСААР БУЙ” ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2017-06-07

2017-05-31
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгийн сүүлд бууруулснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрөөд байна. Олон улсын үнэлгээний "Moody's" агентлаг 2016 оны 11 сард Монголын "B3 "зээлжих зэрэглэлийг бууруулж, "CAA1" болгосон. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн эрсдэл маш өндөр гэж үнэлсэн юм. 2014 онд улсын зээлжих зэрэглэлийг "Moody's" агентлаг "B1" тогтвортой гэж үнэлж байсан бол үүнээс хойш хоёр жилийн хугацаанд зээлжих зэрэглэлийг удаа дараалан бууруулжээ. Зөвхөн энэ онд Засгийн газар нийт 0.8 тэрбум долларын гадаад өр барагдуулахдаа гаднаас зээл авах боломж маш хомс болсон гэж зургаан сарын өмнө "Moody's" дүгнэж байсан. Гэхдээ Засгийн газар ОУВС-тай хэлэлцээ хийж, хөтөлбөрт хамрагдахаар ажлын хэсгийн түвшинд тохиролцсон. Үүний дараа "Хуралдай" бондыг амжилттай гаргаж, Хөгжлийн банкны 580 сая долларын Евро бондын төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Аливаа улсын зээлжих зэрэглэлийг тогтоохдоо хэд, хэдэн үзүүлэлтийг чухалчилж авч үздэг. Тухайлбал төсвийн алдагдал өндөр байх нь зээлжих зэрэглэлийг бууруулах хүчин зүйл болдог байна. Мөн төлбөрийн тэнцэл, эдийн засгийн өсөлтийн төлөвийг чухалчилдаг. "Fitch" агентлагийн тооцоолсноор Монгол Улсын төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 2015 онд 8.5 хувь байсан бол 2016 онд 17 хувь болж хоёр дахин өссөн юм. Гэхдээ ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн учраас ирэх хоёр жилд төсвийн алдагдал ихээр буурна гэж "Fitch"-ийн шинжээчид дүгнэжээ.
www.bloombergtv.mn