Ard Holdings
by

БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ БУУРСНЫ УЛМААС ИМПОРТ НЬ ЭРЧИМЖИВ 2017-09-19


БНХАУ-ын нүүрсний олборлолт хоёрдугаар сараас хойш анх удаа хоёр сар дараалан буурсан дүнтэй гарлаа. Ингэснээр тус улсын нүүрсний олборлолт сүүлийн зургаан сарын доод түвшинд хүрсэн байна. Учир нь Шаньси дэх нүүрсний зургаан удаа осол гарч, 20 хүн амиа алдсантай холбоотойгоор аюулгүй байдалд тавих хяналтыг чангатгасан нь гарц буурахад нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. БНХАУ-ын уул уурхайн компанийн нүүрсний олборлолт жилийн дүнгээр 5.7 хувиар буурч, 23.2 сая тоннд хүрчээ.
http://www.bloombergtv.mn