Ard Holdings
by

БНХАУ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИЙГ БАЙГУУЛЛАА 2017-08-31

2017-08-30
БНХАУ дэлхийн хамгийн том эрчим хүчний компанийг байгуулсан талаар БНХАУ-ын Төрийн өмчийн удирдлага, хяналтын хороо мэдэгдлээ. Тус улсын Засгийн газар улсдаа нүүрсний олборлолтоор тэргүүлэгч "Shenhua Group" болон томоохон нүүрсний цахилгаан станцуудын нэг болох "China Guodian"-ийн нэгдэн, нийлэх хэлцлийг баталгаажуулжээ.“Bloomberg New Energy Finance”-ийн үзэж байгаагаар нийт хөрөнгө нь 271 тэрбум ам.доллараар үнэлэгдэх тус аж ахуйн нэгж орлого болон суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэх боломжтой юм байна. БНХАУ-ын бодлого тодорхойлогчид үйлдвэрлэлийн хэт хүчин чадал, Төрийн өмчит компаниудын тоог бууруулахыг зорьж байгаа аж.


www.bloombergtv.mn