by

АТАР ӨРГӨӨ, ТЕХНИК ИМПОРТ КОМПАНИ НОГДОЛ АШГАА ОЛГОЛОО 2017-05-30

2017-05-29
2016 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байсан Атар өргөө /MSE:ATR/ болон Техник импорт /MSE:TEX/ компаниуд хувьцаа эзэмшигчиддээ мөнгийг нь олголоо. Атар өргөө /MSE:ATR/-ийн хувьд үйл ажилллагааны цэвэр ашгаасаа нэгж хувьцаандаа 270 (татвар-10 хувь хассан дүн) төгрөг олгож байгаа бөгөөд ҮЦТХТ дэх нийт 341 хувьцаа эзэмшигчийн дансанд 3.79 сая төгрөгийг байршуулсан байна. Харин Техник импорт /MSE:TEX/ хувьцаат компанийн тухайд нэгж хувьцаандаа 180 төгрөг олгож байгаагаас 438 хувьцаа эзэмшигчийн дансанд 2.39 сая төгрөгийг байршуулав.
www.marketinfo.mn