Ard Holdings
by

АРД ЭТҮГЭН ИРВЭСҮҮД ДЭЭД ЛИГТ ОДТОЙ БАЙНА 2018-04-28

Пресс РилизУлаанбаатар хот

Сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Монголын сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн тэргүүн багуудын нэг “Этүгэн Ирвэсүүд”-тэй хоёр дахь жилдээ хамтран ажиллахаар боллоо.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан, Ард Холдингсын гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, "Этүгэн Ирвэсүүд” сагсан бөмбөгийн клубын гүйцэтгэх захирал О.Баярцогт нар 2018 оны 4 сарын 20-нд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар 2018 оны Дээд лигт “Ард Этүгэн Ирвэсүүд” нэрээр оролцохоор боллоо.

“Ард Этүгэн Ирвэсүүд” клуб нь Монголдоо анхлан дэлхийн стандартыг нэвтрүүлсэн клуб юм. Клубын бүтцэд оюутны лигийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг, өсвөрийн шигшээ баг, мэргэжлийн сагсан бөмбөгийн шигшээ багууд багтдаг юм. Оюутны Лигийн шигшээ багууд тогтмол амжилт үзүүлж яваа бөгөөд Мэргэжлийн сагсан бөмбөгийн шигшээ баг маань 2017 онд Ниссан Дээд Лигт анх удаа оролцохдоо Ард Санхүүгийн Нэгдлийн дэмжлэгтэйгээр дэд аварга болсон.

Ард Холдингсын Маркетингийн захирал Б.Тамир хэлэхдээ, “Манай компани 3,000 гаруй хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтаар санхүүгийн салбарт амжилттай яваагийн сацуу нийгэмдээ хувь нэмэр оруулахаа мартдаггүй. Бид хүмүүнлэгийн ажил санаачилж, идэвхитэй оролцохоос гадна дэмжлэг шаардлагатай уран бүтээлч, тамирчдад тусалж амжилтанд хүрэх гүүр болохыг эрмэлздэг. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн жил анх удаагаа мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лигт оролцсон Этүгэн Ирвэсүүд клубын залуучууд мөнгөн медаль авсан явдал” билээ.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Монгол Шуудан, Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, ТэнГэр Системс, ГөүПей, Номын Хишиг, Жинст Увс зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 77073322, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: ardholdings.com