Ard Holdings
by

АРД ХОЛДИНГС МОНГОЛ ШУУДАН ХК-ИЙН 31 ХУВЬТАЙ БОЛЛОО 2016-09-16

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын холбогдох шийдвэрийн дагуу Монгол Шуудан ХК-ийн хувьчлал 2016 оны нэгдүгээр сард Монголын Хөрөнгийн Биржээр явагдаж тус компанийн 34 хувийг 30 байгууллага, 359 иргэн худалдан авсан билээ. Ард Санхүүгийн Нэгдэл ХК (Ард Холдингс) тус хувьчлалд оролцож, Монгол Шуудан компанийн 17.4 хувийг худалдан авсан юм.

Ард Холдингсын зүгээс Монгол Шуудан компанид дэлхийн шилдэг шуудан үйлчилгээний компаниудын тэргүүний туршлага дээр суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж ажиллахыг зорьж байна. Тухайлбал, Монгол Шуудан ХК “what3words” гэх шинэлэг хаягжилтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн.

Ард Холдингс болон иргэн Х.Батхишиг Монгол Шуудан ХК-ийн цаашдын хөгжлийн стратеги, алсын хараан дээр санал нэгдэж, хамтын ажиллагаагаа дараачийн шатанд гаргах зорилгоор хэлэлцээр хийсний үр дүнд Ард Холдингс Монгол Шуудан ХК-ийн 13 хувийг нэмж авах гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны билигт сайн өдөр байгууллаа. Тус гэрээний дагуу иргэн Х.Батхишиг Ард Холдингсын 11.2 хувийг эзэмших юм.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэхдээ “Өнөөдрийн бидний үзэглэсэн хэлцэл монголчууд хэрхэн нэгдэж, хөрөнгө оруулагч үндэстэн болох боломжтойг харуулсан томоохон үйл явдал болж байна. Х.Батхишиг Ард Холдингсын хамгийн том хувьцаа эзэмшигч болж байгаад бид туйлын баяртай байна. Цаашид хоёр тал харилцан нэг нэгнээ дэмжин ажиллаж, хамтран хөгжих албан ёсны эхлэл өнөөдөр тавигдаж байна” гэлээ.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард аатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө руулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. Хөрөнгө руулагч ндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Хүчтэй. Хамтдаа