Ard Holdings
by

АРД ХОЛДИНГС ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИЙН ЗАХИРЛАА ТОМИЛЛОО 2017-11-30

Пресс рилиз Улаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) нь Гарьд овогтой Тэнүүнийг Дижитал Технологийн Захирлаар томилсныг дуулгахад таатай байна.

Г.Тэнүүн нь мэдээлэл технологи, банк санхүү, төслийн менежментийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулж, 10 гаруй жилийн турш Монголын томоохон банкинд бизнес болон технологийн шинэчлэлийг хариуцан ажилласан юм.

Тэрээр хэлэхдээ, “Миний бие банк санхүүгийн салбарт шинэчлэл хийхээр зорьж байгаа эрч хүчтэй, чадварлаг багт нэгдэж байгаадаа тун их баярлаж байна. Би болон манай мэдээлэл технологийн багийнхан дижитал хувьсгалын хүрээнд гарч ирж буй хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг ашиглан Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч, харилцагч нарт бага зардлаар, өрсөлдөх чадвартай, хэрэглэгчдэд ээлтэй санхүүгийн үйлчилгээг хүргэх болно” гэсэн юм.

Гүйцэтгэх захирал Хутагт овогт Чулууны Ганхуяг, “Бид Тэнүүнийг Нэгдлийн Дижитал Технологийн Захирлын хувьд багтаа авч байгаадаа баяртай байна. Ард Холдингсын хамт олон шинэ захирлынхаа манлайллын дор цахим банкны үйлчилгээг нэвтрүүлж, үүний дотор дөнгөж нэвтэрч буй блокчэйн технологийг ашиглах боломжийг илүү эрэлхийлэх болно” гэсэн юм.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Монгол Шуудан, Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, ТэнГэр Системс, Номын Хишиг, Жинст Увс зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 7707-8080, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com