Ard Holdings
by

АРД ХОЛДИНГСЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ѲНГѲРСѲН ОНОО ДҮГНЭВ 2016-05-02

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) Хувьцаат Компанийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ) Техник Технологийн Дээд Сургуулийн хурлын танхимд 64.7 хувийн ирцтэйгээр амжилттай болж ѳнгѳрлѳѳ.

Хурлын гол зорилго болох 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Ард Холдингсын Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳл болон охин компаниудын гүйцэтгэх удирдлага танилцуулж хуран чуулсан хувьцаа эзэмшигч нараар батлуулав. Ѳнгѳрсѳн 2015 онд олон улсын болон Монголын эдийн засгийн байдал сайнгүй байсан хэдий ч энэхүү орчинд Ард Холдингс өөрийн үнэ цэнээ хадгалж, хамгаалсан төдийгүй шинэ орон зайд нэвтэрч, олон нийтийн хүлээлтийг ажил хэрэг болгох тал дээр ажилласны үр дүнд 2016 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар компанийн нийт үнэлгээ 30.6 тэрбум тѳгрѳгт хүрч нэгж хувьцааны үнэлгээ 2,329.50 төгрөг болсон байна. Охин компаниудаас Ард Кредит ББСБ 410 сая тѳгрѳгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласнаараа бусдыгаа манлайллаа.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга Б.Нэмэхбаатар: “Компаниудын танилцуулгаас харахад Ард Санхүүгийн Нэгдэл нь эдийн засгийн хямралтай жил амжилттай сайн ажилласан нь харагдаж байна. Тухайлбал, Ард Холдингс нь Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн 4 хувийг үндэсний томоохон компанийн 17 хувийн хувьцаа болгон арилжсан байна. Энэ бүхний эцэст нэгж хувьцааны үнийг 15 хувь өсгөж чадсан байна. Ингэж ажилласан компанийн удирдлагын багт халуун баяр хүргэе.” гэлээ.

Ард Холдингсын 2016 оны үйл ажиллагааны явцын болон ирээдүйн зорилтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулгууд хийгдэж, асуулт хариулт, харилцан санал солилцох хэлбэрээр хуралдаан үргэлжлэн хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа:

  1. ТУЗ-ийн хурлаар ХЭХ хүртэл түр гишүүдээр сонгогдсон Голландын хѳрѳнгѳ оруулалтын компани "ВенчурсУан БиВи"-гийн төлөөлѳл, Ази тивийг хариуцсан Гүйцэтгэх захирал Энтони Хоброу, Швейцар Улсын иргэн, "Адвек" хѳрѳнгѳ оруулалтын компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Бруно Рашле нарыг Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн жинхэнэ гишүүдээр томилох;
  2. Компанийн Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн 2016 оны тѳсвийг батлах;
  3. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалах, олон нийтэд санал болгох Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн түүхэн шийдвэрийг дэмжиж, ажлыг эрчимжүүлэх чиглэл ѳгѳв.

Ард Холдингсын ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэсэн компанийн гол үнэт зүйл болох нийт ажиллагсдад Ард Холдингсын гаргасан хувьцааны халаасанд буй 10 хувийг 4 жилийн хугацаанд хуваарилахаар болсон тухай шийдвэрийг ѳмчийн эзэд талархан хүлээн авсан нь энэ удаагийн ХЭХ-ын онцлох үйл явдлын нэг нь гарцаагүй мөн байв.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. Бид 2016 оны эхээр Монгол Шуудан компанийн жижиг хувьцаа эзэмшигч болсон. Мөн хөрөнгө оруулалтын сангаас Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг санхүүгийн бус үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийн, удирдлагад нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд болно.

Та бүхэн Ард Санхүүгийн Нэгдэл Хувьцаат Компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу:

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Ерөнхий мэдээллийг: 7707-8080

Вэб сайт: www.ardholdings.com

И-мэйл хаяг: info@ardholdings.mn, tamir.b@ardholdings.com

ХҮЧТЭЙ. ХАМТДАА.