Ard Holdings
by

АРД ХОЛДИНГСЫН ТУЗ-ИЙН ХУРАЛ БОЛЛОО 2017-08-12

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-йн охин компаниуд долдугаар сараас эхлэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хагас жилийн тайлангийн хурлаа ээлж дарааллан зохион байгуулсаар наймдугаар сарын 10-11-нд Ард Холдингсын ТУЗ-ийн ээлжит хурлаар өндөрлөлөө.

Ард Холдингсын ТУЗ-ийн хурлын үеэр компанийн стратегийн зорилготой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасны дотор өнгөрсөн жилээс хэлэлцэж эхэлсэн Ард Кредит ББСБ-ын IPO хийх асуудал эцэслэгдэн шийдэгдэж, анхдагч зах зээл дээр хувьцааг нь арилжихаар болсон байна. Ингэснээр бид Монголын банк санхүүгийн зах зээл дээр хамгийн түрүүлж жирийн ард иргэд хувьцааг нь эзэмшиж болох байгууллага болох юм.

Бид Ард Даатгал ХХК дахь эзэмшлийн хувиа 10.27 хувиар нэмэгдүүлэхээр 1 тэрбум төгрөгийн хэлцэл хийж, Нэгдлийн хэмжээнд Ард Даатгалын 95.4 орчим хувийг эзэмшихээр боллоо. Мөн МАК ХХК-йн Ард Холдингсд эзэмшдэг 6 орчим хувийн хувьцааг 2.1 тэрбум төгрөгөөр эргүүлэн авах шийдвэрийг ТУЗ-өөс баталсан байна.

ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт орж, Ч. Номин, Ц. Ариунтөгс нар нь өөрсдийн ажлын шаардлагын улмаас ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, шийдвэрлүүлсэн бол 2 жилийн турш компанийн ТУЗ-ийн даргаар ажилласан Ж. Оюунгэрэл энэ албан тушаалаа П. Батбаярт хүлээлгэн өгсөн болно.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьчлалд амжилттай оролцож, өнөөдрийн байдлаар тус компанийн 31 хувийг эзэмшиж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, II давхар
w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Утас: 7707-8080
Вэб: www.ardholdings.com