Ard Holdings
by

АРД СЕКЮРИТИЗ 2016 ОНД ХӨРӨНГИЙН БИРЖИЙН НИЙТ АРИЛЖААНЫ 5-аас ДЭЭШ ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЛГЭЭГ ДАНГААРАА АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 2017-02-15

Пресс рилиз Улаанбаатар хот

“Ард Секюритиз” үнэт цаасны компани нь 2016 онд Монголын Хөрөнгийн Биржийн нийт арилжааны үнийн дүнгийн 5-аас дээш хувийг дангаараа хийсэн амжилтыг үнэлэн 2017 онд 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрхийн бичгээр шагнагдлаа.

Хорин жилийн турш хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа Ард Секюритиз үнэт цаасны компанийн 2016 онд гаргасан ололт амжилтаас дурдвал:

  • Монголын Хөрөнгийн Биржээр хийсэн арилжааны хэмжээгээрээ шилдэг 5 үнэт цаасны компанийн нэгээр шалгарлаа;
  • Дүрмийн сангаа 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж нийт 2 тэрбум төгрөгт хүргэн, 157 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа;
  • Хүннү Эйр компанийн бондыг гаргаж, хаалттай хүрээнд амжилттай байршууллаа.

Бид 2017 ондоо өөрсдийн амжилтыг ахиулах, Монголын хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвхийг сайжруулах зорилт тавин Монгол иргэн бүрийг хөрөнгө оруулагч болгохоор шамдан ажиллаж байна.

Ард Секюритиз ҮЦК ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсан. Тус компани Санхүүгийн Зохицуулах Хорооноос брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрлүүдийг авч санхүүгийн зуучлалын цогц үйл ажиллагаа явуулж байгаа ууган компаниудын нэг юм. Өмнө нь Батс Инвест, Монет, Монет Капитал нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьцааны арилжаанд амжилттай оролцож, нээлттэй зах зээл дээрээс компанийн 17,38 хувийг худалдаж авсан. Бид өнөөдөр тус компанийн 31 хувийг эзэмшиж байна.

Та бүхэн Ард Секюритиз ҮЦК-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу:

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Ерөнхий мэдээллийг: 11-321899, 7707-8080

И-мэйл хаяг: info@ardsecurities.com

хөнгөлөлт эрхийн бичиг

Хүчтэй. Хамтдаа.