Ard Holdings
by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХХК-ИЙН НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2015-11-05

Ард Санхүүгийн Нэгдэл ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хаалттай ХК болж хэлбэрээ өөрчлөхийг зөвшөөрсөн бөгөөд зарим хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус хурлаар баталсан Хаалттай ХК-ийн дүрмийг дахин баталгаажуулах шаардлага үүсээд байна. Иймд Монгол Улсын Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийг үндэслэн эчнээ санал хураалт явуулахаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан болно. Эчнээ санал хураалтаар Ард Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Хаалттай ХК болох дүрмийг шийдвэрлэх бөгөөд уг санал хураалтад оролцох хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөр тогтсон болно. Хаалттай ХК нь компанийн үйл ажиллагаа, засаглалыг ил тод, нээлттэй байхыг шаарддаг бөгөөд улмаар хувьцаа эзэмшигчдэд таатай орчин бүрдүүлэх давуу талтай билээ. Иймд хувьцаа эзэмшигч та бүхэн эчнээ санал хураалтандаа идэвхтэй оролцоно уу.

Саналын хуудсыг 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 18.00 цаг хүртэл Ард Санхүүгийн Нэгдэлийн өөрийн байр болох УБ хот, СБД, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Номын Хишиг ХХК-ийн байр, 2 давхарт хүлээн авна.

Холбоо барих: 321899, 99057584, 96025445

Дэлгэрэнгүй мэдээлэлыг www.ardholdings.com болон Ард Санхүүгийн Нэгдэл компанийн байран дээр ирж авна уу!

Санал хураах хуудас

2014 оны 12 сарын 3-ны өдрийн ХЭХ - ын тогтоол

АСН Хаалттай Хувьцаат Компанийн дүрэм

ТУЗ тогтоол - Эчнээ санал хураалт 2015 оны 11 сарын 03