Ard Holdings
by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ЙН БОНД ХААЛТТАЙ ХҮРЭЭНД АРИЛЖИГДЛАА 2017-03-21

Пресс рилиз Улаанбаатар хот

2017 оны 2 сард Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компани 2 тэрбум төгрөгийн бонд гаргаж, хаалттай хүрээнд амжилттай борлууллаа.

Энэхүү бонд нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 19.2 хувийн купоны өгөөжтэй ба улиралд нэг удаа купоны өгөөжөө төлөх нөхцөлтэй гарсан бөгөөд Ард Кредит ББСБ-д санхүүжилт хийх зорилготой юм.

Бонд нь санхүүжилт авч байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой этгээдийг банкны зуучлалгүйгээр шууд холбож, бонд худалдан авагчид өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх, бонд гаргагчид өртөг багатай санхүүжилт татах боломжийг олгодгоороо онцлогтой.

Ард Кредит ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, Санхүүгийн Зохицуулах Хорооноос зээл, факторинг, төлбөрийн баталгаа гаргах, гадаад валют арилжаа, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх болон хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх тусгай зөвшөөрлийг авч санхүүжилт болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага юм. Бид цаашид арилжааны банкны лиценз авч, банкны цогц үйлчилгээг үзүүлэх зорилготой ажиллаж байгаа болно.

Бонд гаргагч Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьцааны арилжаанд амжилттай оролцож, өнөөгийн байдлаар тус компанийн 31 хувийг эзэмшиж байна.

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Ерөнхий мэдээллийг: 11-321899, 7707-8080

И-мэйл хаяг: info@ardsecurities.com

Хүчтэй. Хамтдаа.