Ard Holdings
by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2017-04-03

Пресс рилиз Улаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2017 оны 3 сарын 13-ны өдрийн 2017/02 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид “Хурал” гэх)-ыг 2017 оны 4 сарын 23-ны өдрийн 10:00 цагт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Корпорейт Хотел энд Конвеншн Центрийн хурлын танхимд хуралдана.

ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-йн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулж энгийн болон хараат бус гишүүдийг кумулятив аргаар сонгох;
  3. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-йн дүрэмд өөрчлөлт оруулан батлах тухай;
  4. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-йн нэмж хувьцаа гаргах асуудлыг танилцуулах тухай;
  5. Бусад асуудал

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2017 оны 04 сарын 05-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та ажлын өдөр, ажлын цагаар Ард Санхүүгийн Нэгдлийн байранд ирж хурлын материалтай танилцах боломжтой.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар

w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Утас: 7707-8080

Цахим хуудас: www.ardholdings.com

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Хүчтэй. Хамтдаа.