Ard Holdings
by

Ард Лайф хувийн тэтгэврийн сангийн харилцагчдын тоо 1,000-д хүрлээ 2018-06-13

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Лайф ХХК (хуучнаар МТНД) нь анх 2007 онд байгуулагдаж, 10 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны хувийн тэтгэврийн сан юм. 2017 онд шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлж, олон нийтэд хувийн тэтгэврийн сангийн талаар мэдээлэл тогтмол хүргэж, үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр нийт харилцагчдын тоо 2 дахин өсөж, ийнхүү 1,000 харилцагчтай боллоо.

Өнгөрсөн онд гаргасан шинэ бүтээгдэхүүн нь хувь хүн, байгууллага хамт олонд тэтгэврийн хуримтлал нь баталгаат өгөөжөөр болон тухайн жилийн хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамааран өсөх нөхцөлийг санал болгож эхэлсэн юм.

Ард Санхүүгийн Нэгдлийн зүгээс 2018 оныг харилцагчдаа халамжлах жил болгон зарласны дагуу тэтгэврийн сан нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон үйлчилгээндээ онцгой анхаарал хандуулж, шаргуу ажиллаж байна. Мөн програмын шинэчлэл хийн, үйл ажиллагаандаа ГрэйпСити компанийн Поларис банкны системийг нэвтрүүлж, Ард Апп-аар дамжуулан гар утаснаасаа дансны хуулгаа харах, тогтмол мэдээлэл авах зэрэг боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Ард Лайф нь цаашид олон улсын жишигт нийцсэн тэтгэврийн сангийн үйлчилгээг үзүүлдэг, үндэсний томоохон сан, институционал хөрөнгө оруулагч болно гэдэгт итгэлтэй байна.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас:7707-8080, 77078181

И-мэйл хаяг: info@ardlife.com

Вэб сайт: www.ardlife.com