Ard Holdings
by

АРД ЛАЙФ ПОЛАРИС ҮНДСЭН БАНКНЫ СИСТЕМИЙГ БҮРЭН НЭВТРҮҮЛЛЭЭ 2018-06-13

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Лайф хувийн тэтгэврийн сан нь банкны үндсэн систем болох ГрэйпСити Монгол компанийн Поларис Смарт програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж дууслаа. Ингэснээр тус компани өөрийн үйл ажиллагааг хурдацтай өргөжүүлэх, эрсдэлээ зөв зохистой удирдах, удирдлагын тайлан мэдээг бүх түвшинд цаг тутамд гаргах боломжтой болж байгаа юм.

Мөн энэхүү банкны үндсэн системийг үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж эхэлснээр харилцагчдадаа мэдээлэл технологид суурилан түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, тогтмол мэдээлэл авах боломжтой болох зэрэг томоохон дэвшилт гарна гэдэгт итгэж байна. Холдинг компанийн бодлогын хүрээнд Ард Актив ХЗХ болон Ард Кредит ББСБ нь мөн Поларис Смарт програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ба ийнхүү Ард Санхүүгийн Нэгдэл нэг үндсэн системээр мэдээлэл солилцож, мэдээллийн бааз (Big data) үүсгэх нэгдсэн системтэй болж байгаа юм.

ГрэйпСити Монгол ХХК нь 2000 онд байгуулагдсан ба банк санхүү, төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилладаг, дотоодын зах зээлд тэргүүлэгч компани юм. Монгол Улсын банк санхүүгийн салбарын бүхэл бүтэн дэд бүтэц бүтээх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд орчин үеийн технологийн шинэлэг, сүүлийн үеийн шилдэг шийдлүүдийг бий болгон ажиллаж байна. Цаашид ч Ард Лайф нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд зохицох шинэлэг шийдлүүдийг эрэлхийлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах хэтийн төлөвлөгөөтэй байгаа ба Поларис нь энэ бүхний эхлэл болж байна.

Ард Лайф нь өнгөрсөн онд баталгаат өгөөж, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан ба 2017 оны үр дүнд жилийн 40%-ийн өгөөж хуваарилсан билээ. Мөн нийт харицлагчдын тоо 2 дахин өсөж өнөөдрийн байдлаар 1,000 харилцагчтай болоод байна.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсийн бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ГөүПей, ТэнГэр Системс, Монгол Шуудан, Номын Хишиг, Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн), КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас:7707-8080, 77078181

И-мэйл хаяг: info@ardlife.com

Вэб сайт: www.ardlife.com