Ard Holdings
by

АРДПЭЙ АППЛИКЭЙШН АРД ТҮМНИЙ ГАРТ САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АТГУУЛНА 2018-04-28

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 4 сарын 28-нд Туушин зочид буудалд болох үеэр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцуулсан. Үүний нэг нь АрдПэй үйлчилгээ юм. Дэвшилтэд технологи бидний амьдралын алхам бүрийг хөнгөвчилж байгаа өнөө үед санхүүгийн үйлчилгээ цогцоороо таны алганд багтах боломжийг энэхүү шийдэл бий болгож байгаа юм.

Манай компани банкны үндсэн систем болох Поларис Смарт програмыг үйл ажиллагаандаа ашиглаад удаагүй байгаа. Тэгвэл одооноос эхлэн олон нийтэд зориулсан Ард аппликэйшнийг мөн үйлчилгээндээ нэвтрүүлж байна. Хурууны хээгээр нэвтрэн, QR код уншуулан төлбөр тооцоогоо хийх, цахимаар барьцаагүй зээл авах гэх мэт сүүлийн үеийн давуу талуудыг шингээсэн уг үйлчилгээг бид ГрэйпСити компанитай хамтран гаргаж байна. Та энэхүү аппликэйшнийг татан авч, тус компаниас үзүүлж буй бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг авах боломжтой. АрдПэй нь Андройд болон iOS (iPhone) үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр татаж авахад бэлэн болсон.

Дижитал технологийн захирал Г.Тэнүүн энэ талаар “Ард аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлснээр Ард Кредит нь санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг аппликэйшинтэй анхны ББСБ боллоо. Бид банк болох зорилгодоо хүрэхийн тулд суурь системүүдээ бэлдэж байгаа. Эдгээрээс хамгийн түрүүнд Ард аппликэйшн болон Поларис систем маш богино хугацаанд бэлэн болж амжилттай хэрэгжээд байна” хэмээн онцолсон юм.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Монгол Шуудан, Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, ТэнГэр Системс, ГөүПей, Номын Хишиг, Жинст Увс зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 77073322, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: ardholdings.com