Ard Holdings
by

АПУ: ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР IPO ГАРГАНА 2017-08-23

2017-08-21
АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2017.08.18-ны өдөр хуралдаж, томоохон шийдвэрийг гаргалаа.

Дэлхийд алдартай “Хайнекен” болон MCS групптэй архи, шар айрагны бизнесээ нэгтгэх болон сүүний бизнесээ охин компани болгон тусад нь гаргах асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар батлав.

Тодруулбал, дээрх үйл ажиллагааг “HEINEKEN International” болон MSC group-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанийг “Шунхлай групп”-тэй хамтран байгуулсан холдинг компани болох “Эвэргрийн Инвэстмэнт”ХХК-д нийлүүлж, “Эвэргрийн Инвэстмэнт”ХХК-ийг АПУ /MSE:APU/ хувьцаат компанитай нэгтгэх замаар хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Нэгдлийн дүнд “Хайнекен” компани АПУ /MSE:APU/-ийн хувьцааны 25%-ийг, Монголиан Бэвэрижис Инвестментс ХХК нь 5.19%-ийг эзэмшихээр болж байгаа юм.

Хувьцааны тухайд компани 742,877,000 сая ширхэг хувьцаатай байсан бол нэгдэсний дараа 1,064,181,553 ширхэг болж нэмэгдэнэ.

АПУ /MSE:APU/ хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар асуудлыг шийдвэрлэсний дараа нэгтгэх үйл ажиллагааг ирэх 11 сард багтаан эцэслэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн ба мөн тэрээр олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв”.


www.marketinfo.mn