by

АНУ: “China Mobile”-ийн аппликейшн АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна 2018-07-05


АНУ-ын Засгийн газар “China Mobile” компанийн гар утасны аппликейшнийг АНУ-д ашиглахыг хориглох хэрэгтэй гэж мэдэгджээ. Учир нь Төрийн өмчит “China Mobile” компанийг БНХАУ-ын Засгийн газраас өндөр хамааралтай төдийгүй үндэсний аюулгүй байдалд эрсдэлд учруулна гэж АНУ-ын холбогдох албаныхан үзэж байгаа аж. “China Mobile” компанийн хэрэглэгчдийн тоо 2011 онд 649 саяд хүрч, гар утасны хамгийн том оператор болж байсан юм. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хурцдаж, хоёр улс харилцан импортын татвар ногдуулаад байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэр гаргасан юм. Харин БНХАУ АНУ-аас импортлох 34 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, хариу арга хэмжээ авсан байна. Үүнээс өмнө АНУ-ын Засгийн газар БНХАУ-ын “ZTE” компанид худалдааны хоригийг зөрчиж Иран, БНАСАУ-тай худалдаа хийсэн гэж буруутган хориг тавьсан юм.


http://www.bloombergtv.mn