Ard Holdings
by

АНУ-ЫН КОМПАНИУДЫГ ХУДАЛДАЖ АВСАН ГАДААДЫН КОМПАНИУДАД ХОРИГ ТАВИХ САНАЛ ГАРГАВ 2017-10-04


АНУ-ын Сенатын гишүүн Чак Шумер дотоодын компаниудыг худалдаж авсан гадаадын компаниудыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор шалгаж, шаардлагатай тохиолдолд хориг тавих саналыг гаргалаа. Учир нь эдгээр хэлцлүүдээр дамжин америкчуудын хувийн нууц мэдээлэлд гаднын компаниуд, Засгийн газрууд нэвтрэх боломжтой болно гэж тэрбээр болгоомжилж байгаа юм. Одоогоор “Moneygram”-ийг “Ant Financial”-д худалдах хэлцэл хүлээгдэж байна. Үүнээс өмнө “Lattice”-ийг авах БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын саналд Ерөнхийлөгч Дональд Трамп хориг тавьж байсан юм.
http://www.bloombergtv.mn