Ard Holdings
by

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 8.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ 2017-09-12


Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны наймдугаар сарын нөхцөл байдлаар аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тодруулбал уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.6 дахин их дүнтэй гарсан байна. Мөн аж үйлдвэрийн салбарын өсөлтөд металлын хүдэр олборлолт 0.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
http://www.montsame.mn