by

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 3.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ ӨСЖЭЭ 2017-05-24

2017-05-18
Оны эхний дөрвөн сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 49 хувиар өсөж, 3.7 их наяд төгрөг боллоо. Үүнд уул уурхай, олборлох үйлдвэрлэл 62 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ мэдээлж байна. Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт нүүрсний үйлдвэрлэл 2016 оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдэж, 16.4 сая тонн болсон нь гол нөлөө үзүүлжээ. Харин газрын тос, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 13-20 хүртэлх хувиар буурсан байна. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хиаман төрлийн бүтээгдэхүүн, самнасан ноолуур, вакум цонх хаалга, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.9 хувиас гурав дахин өсжээ. Ноолуурын гарц 3-5 дугаар сард хамгийн их идэвхждэг. Тэгвэл оны эхний дөрвөн сарын хугацаанд самнасан ноолуурын гарц өмнөх оны мөн үеийнхээс 27 хувиар нэмэгдэж, 183.6 тонн болжээ. Үүнээс гадна барилгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор барилгын гол түүхий эд, материалын үйлдвэрлэл сэргэх хүлээлттэй байна. Оны эхний дөрвөн сарын хугацаанд цементийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 2.4 дахин нэмэгдэж, 85.2 мянган тонн болов. Улсын хэмжээнд нийт 4.3 сая тонны хүчин чадалтай цементийн долоон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Мөнхийн баян гал" компанийн үйлдвэр цементийн гарцаа өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдүүлж, 300 мянган тонн хүргэх зорилт тавьж байгаа талаараа мэдээлсэн.
www.bloombergtv.mn